Германы засгийн газар хайбрид ачааны машинд зориулсан таван км цахилгаан замыг туршиж эхэллээ. Туршилт Франкфуртын хотын хоёр урсгалтай зам дээр 2020 он хүртэл үргэлжлэх юм.

Сиеменс компаний бүтээсэн eHighway гэх систем нь хайбрид хөдөлгүүртэй, тусгай дээвэр бүхий ачааны машины цахилгаан замтай холбодог байна. Энэхүү системийн ачаар ачааны машинаас ялгарах нүүрстөрөгчийн давхар исэл, азотын исэл зэрэг хорт бодисыг бууруулах боломжтой юм.

Сиеменс компани өнгөрсөн 12-р сард уг системд ашиглаж болох ачааны машиныг 77 сая доллараар бүтээсэн бөгөөд энэ нь 100 мянган километр 22 мянган долларын түлш хэмнэдэг байна.

Олон улсын тээврийн хэрэгслийн форумын мэдээлснээр ачааны машины тээвэр газрын тосны үйлдвэрлэлтэй зэрэгцэн эрчимтэй хөгжиж байгаагаас болж 2050 он гэхэд агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ 15 хувиар нэмэгдэх гэнэ.

Иймээс цахилгаан ачааны машин ашигласнаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой бөгөөд уг системийг Швед болон Америкийн Лос Анжелес, Лонг Бич хотуудад ашиглаж байна.

Эх сурвалж: CNN, DW