Германы эдийн засаг уналтад орох эрсдэлтэй байгааг төв банк нь анхаарууллаа. Учир нь автомашин, аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн экспортын уналт ирэх саруудад ч үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ.

Германы дотоодын нийт бүтээгдэхүүн 4-6 сард 0.1 хувиар буурсан ба үүнд Брексит болон Хятад, Америкийн худалдааны дайн нөлөөлсөн гэж Германы төв банк үзжээ. 

Төв банк Германы энэ оны эдийн засгийн өсөлтийг 0.5 хувь, Европын комисс 0.2, 0.3 хувь гэж таамаглаж байсан юм. Германы төв банк эдийн засгийн уналтаас сэргийлэхийн тулд Засгийн газарт шахалт үзүүлж Европын төв банкнаас тусламж авах магадлалтай байна.

Улмаар Европын төв банк Германы бодлогын хүүг дахин бууруулж триллион еврогийн бонд гаргах арга хэмжээ авч магадгүй гэж эдийн засагчид үзжээ. Энэ онд Германаас гадна Их Британи, Итали, Мексик, Бразилын эдийн засаг уналтад ороод байгаа юм. 

Эх сурвалж: The guardian, CNN