Германы Альтернатив Герман намын гишүүн Франк Марниц үл таних этгээдүүдэд зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан байна. Үүнийг улс төрийн зорилготой аллага хийхийг завдсан үйлдэл гэж намын зүгээс үзэж байгаа гэнэ.

Хэрэг Даваа гарагийн шөнө болсон бөгөөд Марниц Шинэ жилийн хүлээн авалтаас гарч яваад модон цохиуртай гурван этгээдэд зодуулсан байна. Улмаар барилгын ажилчид тэднийг харсанаар хэрэгтнүүд зугтаасан гэнэ.

Албаныхан хэргийн шалтгааныг шалгаж байгаа ч олон нийт Альтернатив Герман намын цагаачдыг эсэргүүцэх зэрэг консерватив бодлогыг буруутгаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Доебелн хотхон дахь намын байранд дэлбэрэлт болсон байна.

Альтернатив Герман нам 2017 онд олон нийтийн сонгуулиар 12.6 хувийн саналаар 94 суудал авч парламентад орж ирсэн юм.

Эх сурвалж: RT, Fox news