Найруулагч М.Найт Шьямаланы Glass уран сайхны кино нээлтээ хийснээс дөрвөн хоногийн дараа бокс оффисийг 40.6 сая долларын орлогоор тэргүүлж эхэллээ.

Блумхаус продакшн кино компаний бүтээл тус кино нь 2000 онд дэлгэцнээ гарсан Unbreakable, 2017 оны Split бүтээлүүдийн ээлжит цуврал болон бүтээгдсэн бөгөөд Rotten Tomatoes сайтаас 35 хувийн үнэлгээ авчээ.

Glass кино нь дунджаар 20 сая долларын зардлаар бүтсэн бөгөөд цаашид үзэгчдээс ирэх үнэлгээ болон орлого нь өсөх магадлалтай байгаа гэнэ.

Найруулагч Шьямалан 1999 онд Sixth Sense киног бүтээснээс хойш хэсэг уналтад ороод байсан ч 2017 онд Split киногоор гайхалтай эргэн ирэлт хийж дэлхийн даяар 278.5 сая долларын орлого олсон юм.

Бокс оффисийг өнгөрсөн долоо хоногт тэргүүлж байсан The Upside кино энэ долоо хоногт хоёрдугаар байранд бичигдсэн бол араас нь Японы алдарт Dragon Ball цуврал анимегаас сэдэвлэсэн Dragon Ball Super: Broly кино 10.6 сая долларын орлогоор бичигджээ. Ингээд энэ долоо хоногийн Бокс оффистой танилцъя.

  1. Glass 40.6 сая доллар
  2. The Upside 15.7 сая доллар
  3. Aquaman 10.3 сая доллар
  4. Dragon Ball Super: Broly 8.7 сая доллар
  5. Spider-Man: Into the Spider-Verse 7.3 сая доллар
  6. A Dog’s Way Home 7.1 сая доллар
  7. Escape Room 5.3 сая доллар
  8. Mary Poppins 5.2 сая доллар
  9. Bumblebee 4.7 сая доллар
  10. On the Basis of Sex 4 сая доллар

Эх сурвалж: Time, Fortune