Говь-Алтай аймгийн засаг дарга В.Ренцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ. 

В.Ренцэндоржийг ажлын байран дээр архидан согтуурахгүй байх тухай Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэх үндэслэлээр огцруулсан байна. 

Сануулбал, Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа Лхагва гарагт учир битүүлгээр нас барсан хэрэг гарсан юм. Талийгаач тухайн өдрийн 21:00 цаг орчимд аймгийн засаг дарга В.Ренчиндоржийн албан өрөөнд орсон ба 04:00 цагийн үед машиндаа нас барсан байдалтай олсон байна. 

Цагдаагийн газрын мэдээлснээр аймгийн засаг дарга, удирдлагууд болон бусад албан тушаалтнууд ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж мэдэгдсэн юм.