Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Жаргалант голын усанд суусан Хонда сивик загварын машины бүхээгт байсан хоёр хүнд туслах гэж ус гаталж байсан тус багийн иргэн 43 настай Л, 46 настай Э нар усанд живжээ. 

ОБГ-ын алба хаагчид Пүрэв гарагийн 15:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:00 цагт иргэн Э-ийн  цогцсыг осолдсон газраас зүүн зүгт гурван километрээс олсон байна. Харин иргэн Л-ийн цогцсыг өнөөдөр өглөөний 08:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 3.5 километр зайд Чандмань толгой гэх газраас олжээ.

Он гарсаар усны ослын тохиолдол буурахгүй байгаа ба он гарсаар 66 хүн усны ослоор амь насаа алдсаны ес хүүхэд байна.