Гүүгл компаний танилцуулсан Pixel 4, Pixel 4 XL загварууд нь хурдан царай таних, хөдөлгөөн мэдрэхийн тулд тусгай чип ашиглажээ. 

Мөн урдаа хоёр камертай болсон ба арын хоёр камераа iPhone 11 Pro шиг хар дөрвөлжинд суурилуулсан байна. Үүнээс гадна Pixel 4 нь аудиог текст рүү шууд хөрвүүлдэг шинэ аппликейшнтай гэдгээрээ онцлог юм. 

Pixel 4 загварыг энэ сарын 24-с эхлэн 799 доллараар худалдаанд гаргах гэнэ. Гүүгл компани мөн өмнөхөөсөө 15 хувиар том батарейтай Pixelbook Go нөүтбүүк болон шинэ загварын Pixel Buds утасгүй чихэвч, Nest Mini спикерээ танилцуулсан юм. Үнийн хувьд Pixelbook Go нь 649 доллар, Pixel Buds 179 доллар, Nest Mini 49 доллараар худалдаалагдана. 

Эх сурвалж: Techcrunch, CNN