Гүүгл компаний Cloud аппликейшн хөгжүүлэгч Эмма Харука Ивао пи=3.14 тооны 31.4 триллион орныг бодон гаргаж дэлхийн рекордыг эвдлээ.

Тэрээр уг бодлогыг Cloud аппликейшны 25 виртуал машиныг ашиглан дөрвөн жилийн хугацаанд бодсон байна.

Энэхүү рекордыг хамгийн сүүлд буюу 2016 онд Петр Труб гэгч 22.4 триллион орон бодсоноор эзэмсэж байсан бөгөөд Ивао уг тоог бодож Гиннесийн амжилтыг эвдсэн гурав дахь эмэгтэй болжээ.

Пи тоог аливаа тойргийн уртыг түүний диаметрт хувааж боддог бөгөөд таслалын арын орнууд нь давтагдахгүйгээр төгсгөлгүй үргэлжилдэг юм.

Эх сурвалж: CNN, USA today