Гүүгл компани ирэх жилүүдэд хагас цагийн болон гэрээт ажилтнууддаа үндсэн ажилтнуудтай ижил боломж олгох гэнэ.

Тухайлбал, эрүүл мэндийн цогц даатгал, эцэг эх болсны 12 долоо хоногийн амралт, цагийн 15 долларын цалин, жилд 5000 долларын нөхөн төлбөр олгохоор болжээ.

Ингэхдээ цагийн хөлсний нэмэгдэл 2020 он, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг 2022 оноос хэрэгжүүлж эхлэх гэнэ.

Гүүглийн хагас цагийн болон гэрээт ажилтнууд өнгөрсөн 12-р сард компаний ялгаварласан, шударга бус байдлын талаар гүйцэтгэх захирал Сундар Пичайд захидал илгээж хэд хэдэн удаа жагсаал зохион байгуулсан юм.

Эх сурвалж: CNN, The verge