Жил бүр Европт бүртгэгддэг давсагны хорт хавдрын нийт тохиолдлын таван хувь буюу 6,500 нь гоожуурын устай холбоотой гэдгийг Испаний эрдэмтэд тогтоожээ. Гоожуурын усанд трихалометан гэх бодис байдаг ба энэ ариутгалын хлороос үүсдэг байна. Улмаар уг бодис нь ходоод, хоолой, арьсаар дамжин биед шингэдэг гэнэ. 

Судалгаанд Европын 26 орон буюу нийт хүн амын 75 хувийнх нь дунд явуулсан гоожуурын усны судалгааг ашигласан байна. 

Үүнээс үзэхэд Унгар, Итали, Португаль, Испани, Их Британи зэрэг есөн орны гоожуурын усан дахь трихалометан зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байжээ. Иймд Испани, Их Британд давсагны хорт хавдрын хамгийн олон тохиолдол бүртгэгддэг байх магадлалтай гэдгийг судлаачид хэлж байна. 

Эх сурвалж: RT, Euro weekly news