ОБЕГ-аас Америкийн Номхон далайн цэргийн командлалтай хамтран Говийн чоно-2019 гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг ирэх сарын  09-21-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулна.

Бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр дадлага сургуулийг зохион байгуулах хамтарсан ажлын хэсэг ээлжит уулзалтыг зохион байгууллаа.

Энэ удаагийн Говийн чоно-2019 олон улсын сургалт, дадлага сургуульд Монгол, Америкаас гадна Бангладеш, Индонези, Казахстан, Киргистан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам, Австрали, Канад, Чили, Франц, Унгар, Израиль, Япон, Шинэ Зеланд, Солонгосс, Турк, Их Британи болон НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл оролцоно. 

Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцох юм.

Уг сургалтыг өнгөрсөн онд Ховд аймагт зохион байгуулсан ба уулнаас, уснаас, нурангиас эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургууль хийсэн байна.