Гуравдугаар сарын гурванд баруун болон говийн аймгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр байх төлөвтэй байна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 14-19 градус байх гэнэ.

Мөн Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Харин бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

Сонирхуулбал, цасны зузаан харилцан адилгүй байгаа ба Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутаг, Булган аймгийн хойд, Сэлэнгэ, Төв аймаг болон Дундговь аймгийн баруун, Архангай, Дорноговь, Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.