Европын тогтвортой бүтцийн байгууллага Грект гурван жилийн хугацаанд 70.8 тэрбум долларын тусламж үзүүлсэн юм. Үүгээр Грекийн засгийн газар эдийн засгийн асуудлаа шийдэж, банкуудаа хөрөнгөжүүлсэн байна. Ингэсгээр тэд санхүүгийн зах зээлээс дахин мөнгө зээлэх боломжтой боллоо.

Грек улс 2010 оноос хойш ОУВС, Европын төв банк, Европын холбооноос 297.2 тэрбум долларын зээл авсан юм. Зээлийн нөхцөлд тус улсын засгийн газар хэмнэлтийн арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.

Сүүлийн жилүүдэд Грекийн эдийн засаг аажмаар нэмэгдсэн ч хямралын өмнөх үеэсээ 25 хувиар бага хэвээр байгаа юм.

Европын тогтвортой бүтцийн байгууллага нь еврогоор гүйлгээ хийдэг орнуудыг эдийн засгийн хямралаас гаргах зорилготой сан юм. Тус сангийн зүгээс Грект дахин 27 тэрбум долларын тусламж санал болгосон ч татгалзсан гэнэ. Энэ талаар сангийн дарга Марио Центено, “Грек одоо хөл дээрээ зогсож чадна” гэжээ.

Грекийн төсвийн алдагдал 2009 онд ДНБ-ны 13 хувьд хүрснээс олон улсын зээлд хамрагдах болсон юм. Ингэснээр дараа ондоо анхны 125.7 тэрбум долларын зээлээр төсвийн алдагдлаа 7.5 хувиар бууруулжээ.

Эх сурвалж: BBC, Guardian