Грекийн хойд хэсэгт ачааны машины хөргүүрээс 41 амьд дүрвэгч олджээ. Цагдаагийн газрын мэдээлснээр тэд бүгд эрэгтэй бөгөөд хөргүүрийн систем унтраалттай байсан юм. 

Тэдний заримыг нь ойролцоох эмнэлэгт хүргэж урьдчилан сэргийлэх шинжилгээнд оруулсан ба бусдыг нь цагдаагийн газарт аваачиж хэн болохыг нь тогтоохоор ажиллаж байна. Уг хэрэгтэй холбогдуулан ачааны машины жолооч болох 40 настай Гүрж эрийг баривчилжээ. 

Туркээс нэг сая гаруй дүрвэгчид Грекээр дамжин Европ руу дүрвэсэн ба Грекийн арлууд дахь дүрвэгчдийн лагерт 35 мянган хүн байгаа гэдгийг тус улсын Иргэний хамгаалалын яам мэдээлжээ. 

Сүүлийн үед дүрвэгчдийг нууцаар тээвэрлэх хэрэг гарах болсон учир автозам дээр шалгалт хийх нь ихэссэн байна. Тухайлбал, өнгөрсөн сард Их Британид ачааны машины хөргөгчнөөс 39 Вьетнам дүрвэгчийн зогцос олдсон юм. 

Эх сурвалж: CNN, The guardian