Онцгой комиссын хуралдаанаар гудамж талбайд нус цэрээ ил хаядаг, бие засвал Зөрчлийн хуулийн дагуу торгох ажлыг эхлүүллээ. Учир нь, энэ нь ханиад томуу, сүрьеэ зэрэг элдэв өвчлөл тархах үндэс болдог байна. 

Тус шийдвэртэй холбоотойгоор албан байгууллагын ариун цэврийн өрөөг иргэдэд нээлттэй болгох ажлыг зохион байгуулах юм. 

Мөн шувууны томуу дэгдсэнтэй холбоотойгоор эзэнгүй нохой, муурыг устгахаар болжээ. Үүнээс гадна хүнсний зах, худалдааны төвд мах, махан бүтээгдэхүүнд тавих хяналтыг идэвхжүүлэх юм.

Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-т “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.