Гүйх нь эрт нас баралтын эрсдлийг бууруулдаг гэдгийг олон улсын эрдэмтэд тогтоожээ. Судалгаанд Америк, Их Британи, Хятад, Данийн эрдэмтдийн 5.5-35 жилийн турш хийсэн 14 судалгааны мэдээллийг ашигласан байна. 

Эдгээр  судалгаанд нийт 232 мянган хүн хамрагдсан ба ямар ч хамаагүй зайд гүйдэг хүмүүсийн нас баралтын эрсдэл 27 хувиар буурчээ. Ялангуяа зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл 30 хувиар, хорт хавдрынх 23 хувиар буурсан байна. 

Гүйх нь эрүүл мэндэд тустай хэдий ч судлаачдын хэлснээр хэт их гүйх нь эрт нас баралтын эрсдлийг бууруулахад тийм ч их нөлөөлдөггүй гэнэ. 

ДЭМБ-ын зөвлөснөөр 18-64 насныхан долоо хоногт 150 минутын хөнгөн, 75 минутын хүнд дасгал хийх хэрэгтэй байна. 

Эх сурвалж: CNN, Science news