Хятадын TCL компани өөрийн нугардаг болон сунадаг утсаа нийтэд танилцууллаа. Тухайлбал, гурав дахин нугардаг утас нь эвхсэн хэлбэртээ 6.65 инч, бүрэн дэлгэгдэхээрээ 10 инчийн таблет болно.

Image result for tcl 3 fold phone

Мөн сунадаг утасны дэлгэц нь энгийн үедээ 6.75 инч байх ба хажуу талаас нь татаад өргөсгөхөд хоёр дахин том болдог гэнэ. Тус технологийг илүү сайжруулан утсыг гурав дахин том таблетын хэмжээнд хүргэх боломжийг TCL-ийн дизайнерууд судалж байна. 

Гэхдээ энэ хоёр утас туршилтын шатанд явж байгаа учир зах зээлд гарах хүртлээ хамгийн багадаа нэг жил шаардлагатай байна. Утсанд тулгарч байгаа хамгийн том асуудал нь хэврэг байдал болон үйлдлийн системийн гацалт юм.

TCL компани одоо Гүүглтэй хамтран хоёр утсан дээр андройд үйлдлийн систем асуудалгүй ажиллах чиглэлээр судалгаа явуулж байна.

Эх сурвалж: CNet, TTTechnology