Өнгөрсөн сарын 29-нд ургац хураалтын ажил дуусч, урьдчилсан дүнгээр 409.6 мянган тонн үр тариа, 160.9 мянган тонн төмс, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 117.8 мянган тонн тэжээл, 19.3 мянган тонн тосны ургамал хураан авсан юм. Үүнээс одоогийн байдлаар 230 мянган тонн буудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлээд байна.

Гэхдээ ургац хураалт урьдчилан тогтоосон балансдаа хүрсэн, өмнөх оноос хэдэн хувиар өссөн эсэх нь энэ сарын 20-нд тодорхой болно гэдгийг ХХААХҮЯ-аас мэдээллээ.

Урьдчилсан байдлаар өмнөх оны мөн үеэс үр тариа 172.6 мянган тонн, төмс 44.5 мянган тонн, хүнсний ногоо 14.5 мянган тонн, тэжээл 57.3 мянган тонн, тосны ургамал 7.2 мянган тонныг илүү хураасан гэнэ.

Харин малын өвс тэжээлийн хувьд 1.1 сая тонн өвс, 16.6 мянган тонн сүрэл, 113.4 мянган тонн ногоон тэжээл, 42.3 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 79.8 мянган тонн гар тэжээл, 10.8 мянган тонн дарш, 107.6 мянган тонн давс, хужир бэлтгэсэн байна. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 89.5 хувь юм.

Сануулбал, өнгөрсөн онд цаг агаарын хүндрэлээс үүдэн ургац хураалт бага байсан учир 118 мянган тонн буудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн байна.