БГД-ийн 4, 20-р хорооны нутаг дэвсгэрт дулааны шугам сүлжээнд хийх засвар шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор энэ сарын 13-ны 05:00 цагаас 16-ныг дуустал Гурвалжингийн гүүрний уулзварын урд талын авто замын хөдөлгөөнийг хаахаар боллоо.

Мөн ХУД-ийн 2, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, 19-р хорооллын автобусны буудлын гүүрэн гарцны зүүн талаар дулааны шугам сүлжээний нэвтрэх сувгийг мөн 13-ны 00:00 цагаас 16-ныг дуустал хааж, сэтэлгээ хийх юм.

Иймд дээрх замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 18 чиглэлд өөрчлөлт оруулна. Үүнд:

  • Ч:18А 3, 4 хороолол- Ард кинотеатр- ТЭЦ3, 
  • Ч18Б 3, 4 хороолол- ТЭЦ3- Цэцэг төв, 
  • Ч:24Б ТЭЦ4- 3, 4хороолол- Гандан,
  • Ч:44 Нарангийн гол- ТЭЦ3- Дүнжингарав худалдааны төв, 
  • Ч:45 Ган хийц- ХМК- Зайсан,  
  • Ч:54 Яармаг– 10-р хороолол– 3, 4 хороолол– Зурагт– Баянхошуу, 
  • Х:О6 Өлзийт хороолол- 120 мянгат, 
  • Х:О7 Туул тосгон– Биокомбинат– 120 мянгат, 
  • Ч:7 Нисэх– МУБИС- Ард кинотеатр, 
  • Ч:10 Ганц худаг- Сансар- Баянмонгол хороолол- Мишээл экспо,
  • Ч:32 Улиастай- Баянмонгол хороолол- ТЭЦ3, 
  • Ч:34 Шархад- Сансар- Ард кино театр- ТЭЦ3, 
  • Ч:50 БММЗ- Улаанхуаран, 
  • Ч:53 Яарман- МУБИС, 
  • Ч:56 Архивын ерөнхий газар- Буянт Ухаа-2 хороолол- 120 мянгат, 
  • Ч:58 3,4 хороолол- БММЗ, 
  • Ч:61 Офицеруудын ордон- МУБИС- 120 мянгат- Алтай хотхон- Мишээл экспо, 
  • Ч:69 Зунжин худалдааны төв- ТЭЦ3 чиглэлүүдийн замналд түр хугацаагаар өөрчлөлтүүд орж байна. 

Түүнчлэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтээ 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш өгч шийдвэрлүүлэх боломжтой юм.