Чуулга уулзалтад УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй 130 хувийн компани албаныхны төлөөлөл оролцжээ.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд манай улсаас 70 гаруй ААН оролцож, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан худалдаалж байгаа юм. Мөн Оросын зургаан бүс нутгийн 38 компани, ААН, Хятадын 800 компани оролцож нийт 1.3 тэрбум долларын гэрээ хэлцэл хийсэн байна.

Чуулга уулзалтын хүрээнд Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн асуудлаар тусгайлсан дугуй ширээний ярилцлага зохион байгуулжээ. Улмаар Эрээн хотын Ардын засгийн газрын ордон, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны хооронд хамтын ажиллагааны бүсийн асуудлаар хүрсэн тохиролцоог эрчимжүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Уг чуулга уулзалт Эрээн хотод 10 дахь удаагаа зохиогдож байгаа юм.