Эммигийн шагнал гардуулах 70 дахь удаагийн наадам Даваа гарагт Калифорни мужийн Майкрософт театрт боллоо. Наадмыг инээдмийн жүжигчин Майкл Че, Колин Жост нар хөтөлсөн бөгөөд оны шилдэг драмын цувралаар HBO телевизийн “Хаан ширээний тоглоом” кино хүртлээ.

Наадмын онцлох үйл явдал нь Гленн Вейс Шилдэг варьети шоуны найруулагчийн шагнал авахдаа найз бүсгүй Жан Свендсендээ гэрлэх санал тавьсан явдал байлаа. Ингээд ялагчидтай танилцая.

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин - Хенри Уинклер - “Бэрри”

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин - Алекс Борстейн “Гайхалтай хатагтай Мэйсель”

Богино хэмжээний цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин - Дэррин Крисс “Америкийн гэмт хэргийн түүх: Жианни Версачигийн аллага”

Богино хэмжээний цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин - Режина Кинг “Долоон секунд”

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин - Билл Хэдер “Бэрри”

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин - Рэйчел Броснан “Гайхалтай хатагтай Мэйсель”

Богино хэмжээний цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин - Мерритт Уивер “Шүтээнгүй”

Богино хэмжээний цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин - Жефф Дэниелс “Шүтээнгүй”

Драмын цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин - Мэттью Риз “Америкчууд”

Драмын цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин - Клэр Фой “Титэм”

Драмын цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин - Петр Динклэж “Хаан ширээний тоглоом”

Драмын цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин - Данди Ньютон “Баруун зүгийн нутаг”

Шилдэг реалити цуврал - “РуПолын Драгуудын уралдаан”

Шилдэг варьети жүжгийн цуврал - “Бямба гарагийн үдэш”

Шилдэг варьети ярилцлагын цуврал - “Жон Оливерийн өнгөрсөн долоо хоногийн өнөө орой”

Шилдэг богино хэмжээний цуврал - “Америкийн гэмт хэргийн түүх: Жианни Версачигийн аллага”

Шилдэг инээдмийн цуврал - “Гайхалтай хатагтай Мэйсель”

Шилдэг драмын цуврал - “Хаан ширээний тоглоом”

Эх сурвалж: CNN, Deadline, Guardian