Хаан ширээний тоглоом цуврал дээр санамсаргүй үзэгдсэн Старбаксын кофены аяга 2.3 тэрбум долларын үнэгүй сурталчилгаа хийсэн гэж Холливуд Брэндэд маркетингийн компани тооцоолжээ.

Тус цувралын наймдугаар бүлгийн дөрөвдүгээр анги дээр гарсан үдэшлэгийн ширээн дээр Старбаксын кофены аяга байсан талаар Ням гарагаас хойш шуугьж байгаа юм.

Улмаар цувралыг бүтээгч НBO телевиз аягыг өчигдөр компьютер графикаар арилгасан ч олон нийт киноны бяцхан алдааг ярьсан хэвээр байна.

Компаниуд киноны үзэгдэлд бүтээгдэхүүнээ байрлуулж сурталчилгаа хийдэг боловч Старбаксын кофе, Хаан ширээний тоглоом цувралын он цагийн харьцаа таарахгүй байгаа юм.

Тус цуврал нь нэр хүнд өндөртэй учир бүтээгдэхүүний сурталчилгаа нь зургаан оронтой тоо бүхий долларын үнэтэй байх боломжтой гэж Холливуд Брэндэд маркетингийн компани таамагласан байна. Гэвч НBO телевиз бүтээгдэхүүн сурталчилж мөнгө авдаггүй байна. 

Эх сурвалж: CNBC