НBO телевиз Хаан ширээний тоглоом цувралын үргэлжлэл болсон гурван цувралыг гаргахаар ажиллаж байгаа гэлээ.

Энэ талаар Хаан ширээний тоглоом номын зохиолч Жорж Мартин өөрийн блогоороо дамжуулан, “Бид Хаан ширээний тоглоомын араас таван цуврал гаргахаар бэлдэж байгаа. Тэдний эхнийх буюу Урт шөнө цувралын зураг авалт энэ оны сүүлээр эхлэх бол хоёрынх нь зохиолыг бичиж байгаа” гэж мэдэгджээ.

Мөн тэрээр өнгөрсөн онд гаргасан бестселлер Гал ба цус номыг уншиж өөрсдийн таамгийг гаргахыг Хаан ширээний тоглоомын фенүүдэд зөвлөсөн байна. Гал ба цус номонд Хаан ширээний тоглоомоос 300 жилийн өмнөх Таргарены гэр бүлийн талаар өгүүлдэг юм.

НBO телевизийн зүгээс ганцхан цуврал бүтээнэ гэж 2017 онд мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: CNN, Qz