HBO телевизийн Хаан ширээний тоглоом цувралын найман бүлгийн 75 хувьд нь эрэгтэй дүрүүд ярьдаг гэх сонирхолтой баримтыг Шведийн судалгааны баг тогтоожээ.

Харин эмэгтэй дүрүүдийн ярих хугацаа нэгдүгээр бүлэгт дөрөвний нэг байсан бол долдугаар бүлэгт гуравны нэг болж өссөн байна. Харин сүүлийн наймдугаар бүлэгт эмэгтэй дүрүүд харьцангуй олон байсан ч ярих хугацаа нь маш бага буюу тавны нэг байжээ.

Цувралын дөрөвдүгээр бүлгийн тавдугаар ангид Серсей Ланнистер, Дейенерис Таргариен зэрэг эмэгтэй гол дүрүүдийн киноны бараг тал хэсэгт ярьсан нь хамгийн урт хугацаа юм. Харин долдугаар бүлгийн долдугаар ангид эмэгтэй дүрүүд хамгийн богино буюу зургааны нэгт нь ярьдаг байна.

Америкийн  USC Annenberg харилцаа холбоо, сэтгүүл зүйн сургуулийн 900 алдартай кинонд хийсэн судалгаанаас үзэхэд эмэгтэй дүрүүд дунджаар киноны 30 хувьд нь ярьдаг байна. Харин Хаан ширээний тоглоомынх дөнгөж 25 хувь байгаа юм. Үүнээс гадна тус цуврал үзэгчдийн татахын тулд эмэгтэй дүрүүдийг хэт задгайгаар дүрсэлсэн, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг харуулснаараа шүүмжлэл хүртэж байжээ.

Эх сурвалж: BBC