HBO телевизийн Хаан ширээний тоглоом цувралын сүүлийн бүлэгт олон дүр амиа алдсан ч зохиолчид нэг дүрийг амьд үлдээх гэж байжээ. Зохиолч Дэв Хиллийн хэлснээр зохиолчид Жора Мормонтын дүрийг цувралын төгсгөл хүртэл амьд үлдээх гэж байсан ч бодлоо өөрчилсөн байна. Улмаар Жора наймдугаар бүлгийн гуравдугаар ангид Дейенерис Таргариенийг үхэгсдийн армиас хамгаалж байгаад амь үрэгдсэн юм.

Энэ талаар Хилл, “Жон, Жора, Тормунд гурав хонгилоос гарч ирэх ёстой байсан. Гэвч Жораг Ханад хүргэж, төгсгөлийн үйл явдлаас өмнө Дейенерисийн дэргэдээс холдуулна гэвэл логикийн зөрчил үүсэх байсан. Бас Жора хайртай эмэгтэйгээ хамгаалж байгаад нэр төртэй үхэх ёстой байсан” гэж ярьсан байна.

Харин Жорагийн дүрд тоглосон жүжигчин Йен Глен, “ Жора эрт үхэж Дейенерисийг Хааны нутгийг галаар бөмбөгдөж олон мянган хүний аминд хүрэхийг хараагүйд баяртай байгаа” гэжээ.

Эх сурвалж: CNN, CBR