Хаан ширээний тоглоом цувралын наймдугаар бүлгийн дахин хийлгэх өргөдөлд 650 мянган хүн гарын үсэг зуржээ. Учир нь цувралын үзэгчдэд сүүлийн бүлгийн өгүүлэмж, дүрүүдэд тохиолдож буй үйл явдал таалагдаагүй байна.

Тиймээс үзэгчид өнгөрсөн Ням гарагт тавдугаар анги гарсны дараа зохиолчдыг сольж сүүлийн бүлгийг дахин хийхийг НВО телевизээс шаардан Change.org сайтад онлайн өргөдөл гаргажээ.

Цувралын наймдугаар бүлэг зохиолч Жорж Мартины Өвлийн салхи гэх дуусгаагүй зохиолоос сэдэвлэсэн бөгөөд цувралын өнгөрсөн найман жилийн ажлыг талаар болгосон гэж үзэгчид үзсэн байна.

Наймдугаар бүлгийн зураг авалт 2017 оны 10 сараас өнгөрсөн оны долдугаар сарын хооронд хийгдсэн ба анги бүр нь 15 сая долларын өртгөөр бүтжээ. HBO телевизийн мэдээлснээр Ням гарагт гарсан тавдугаар ангийг цувралын түүхэнд хамгийн их буюу 18.4 сая хүн үзсэн байна. Цувралын сүүлийн анги энэ сарын 19-нд HBO телевизээр гарах юм.

Эх сурвалж:CNN, RT