Америк нь 50 мужаас бүрдсэн нэгдсэн улс бөгөөд 9.8 сая км.кв газар нутгаараа дэлхийн дөрөв дэх том орон юм. Канад, Мексикийн дунд оршдог тус улс нь 327 сая хүн амтай ба нийслэл нь Вашингтон хот. Харин хамгийн их оршин суугчтай нь Нью Йорк хот юм. Албан ёсны хэл нь Англи, мөнгөн тэмдэгт Америк доллар бөгөөд энэ онд нэг хүнд ногдох ДНБ-рээ долдугаарт бичигджээ. 

Ажил - Америк нь эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч орон бөгөөд гадаад иргэд компьютер технологи, энтертаймент, бизнес зэрэг олон салбарт ажиллах боломжтой. 

Мөн нэг хүн жилд 117 сая долларын орлого олж болох ба өндөр боловсрол, чадвартай боловсон хүчинг илүү цалингаар урамшуулахдаа гар татдаггүй. Үүнээс гадна ЭМД-ыг ажил олгогч бүрэн болон ихэнх хэсгийг төлдөг байна. 

Орон сууц - Орон байр худалдаж авахад хямд бөгөөд сонголт ихтэй. Тухайлбал, орон сууцны түрээс 2.7-5.5  сая төгрөг байдаг бол худалдаж авахад метр кв 5-6.8 сая байна. Мөн орон сууцны нөхцөл сайтай ба бараг бүх байшингийн ариун цэврийн өрөө дотор байдаг. Мөн нэг хүнд 2.4 өрөө ногддог ба улсын дотоодын орлогын 19 хувийг орон сууцны нөхцөлийг сайжруулахад зарцуулдаг байна. 

Боловсрол - Харвард, Йель, Стэнфорд, Чикаго, Массачусетсийн их сургууль зэрэг дэлхийн шилдэг их сургуулиуд Америкт байдаг. Гэхдээ сургалтын төлбөр нь нэлээд өндөр буюу жилийн 133 сая төгрөг байдаг. 

Эмнэлэг - Маяо клиник, Жон Хопкинсийн эмнэлэг зэрэг дэлхийн шилдэг эмнэлгүүд тус улсад үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр эмнэлэгт олон төрлөөр мэргэшсэн эмч нарыг бэлтгэдэг ба бусад орны анагаах ухааны үйл ажиллагаанд туслалцаа үзүүлдэг юм. 

Соёл - Америкийн кино, телевизийн шоу, хөгжим, хоол, спорт зэрэг соёл нь дэлхийн нийтийнх болсон гэж болно. Иймээс Холливуд уул зэрэг алдартай газраар аялах болон ууланд авирч явган аялал хийх боломжтой. 

Боломж - Америкийг зүгээр ч нэг боломжийн өлгий нутаг гэж нэрлэдэггүй. Тус улсад дэлхийн аль ч орны иргэд ажил хийх, бизнес эрхлэх боломжтой. 

Сул тал: 

Орлогын ялгаа - Америкт баян, ядуугийн ялгаа маш их. Тухайлбал, хамгийн баян иргэдийн 20 хувийнх нь орлого хамгийн ядуу 20 хувийн орлогыг найм дахин нэмсэнтэй тэнцүү. 

Цалинтай чөлөө - Америкийн компаниудын шинэхэн эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох бодлого учир дутагдалтай. Тухайлбал, цалингүй чөлөөний хугацаа ердөө 12 долоо хоног байдаг ба зөвхөн 50-аас дээш ажилтантай компани нь л уг чөлөөг олгох эрхтэй байна. 

Арьс өнгөөр ялгаварлах үзэл - Судалгаагаар Америкчуудын 64 хувь нь арьс өнгөөр ялгаварлах үзэл нийгмийн томоохон асуудлын нэг гэж үзсэн байна. Мөн Африк-Америк гаралтай 10 хүн тутмын нэг, Латин Америкчуудын дөрөвний нэг, цагаан арьстнуудын долоон хувь нь дэлгүүр, ресторан зэрэг олон нийтийн газарт арьс өнгөөр ялгаварлалттай тулгарсан гэжээ. 

Гэмт хэрэг - Гэмт хэргийн түвшин нь тухайн орны аюулгүй байдалд нөлөөлдөг бөгөөд Америкт хүн амины хэргийн тохиолдол хамгийн олон бүртгэгддэг байна. Тухайлбал, 100 мянган хүн тутамд 4.9 аллагын хэрэг ногддог байна. Үүнээс галт зэвсгээр үйлдсэн хэрэг хамгийн олон гардаг ба 2016 онд галт зэвсгээр үйлдэгдсэн 14 мянган хүн амины хэргийг 71 хувь нь олон нийтийн газарт гарсан халдлагын үеэр болжээ. 

Ажлын цаг - Хүн бүрт боломж байдгийн хэрээр ажлын байрны төлөөх өрсөлдөөн ихтэй. Иймээс бүтэн цагийн ажилтнуудын 11 хувь нь уртасгасан цагаар ажилладаг ба өдөрт 14.4 цагийг идэх, унтах, нийгмийн харилцаанд оролцох зэрэг чөлөөт цагтаа зарцуулдаг. Энэ нь бусад улсаас 36 минутаар богино хугацаа юм. 

Бохир хот - Нью Йорк, Чикаго, Лос Анжелес зэрэг томоохон хотууд ч гэсэн сул тал бий. Энэ нь гудамжинд хаясан хог хаягдал юм. 

Сургалтын төлбөрийн зээл - Америкийн ахлах сургуулиуд үнэгүй хэдий ч коллеж, их сургууль нь өндөр төлбөртэй. Үүний улмаас оюутнууд сургалтын төлбөрийн зээл авдаг ба нэг оюутан дунджаар 99 сая төгрөгийн зээлтэй төгсдөг байна. 

Эх сурвалж: List25, Neeleysvan and storage, MSN