Дэлхийн хамгийн олон буюу 1,4 тэрбум хүн амтай Хятад улс нь 9,6 сая км.кв газар нутгаараа дэлхийд гуравт ордог юм. Хятад нь Вьетнам, Лаос, Мьянмар, Непал, Энэтхэг, Пакистан, Афганистан, Тажикстан, Казакстан Хиргигстан, Монгол, Орос, Хойд Солонгос улстай хиллэдэг. Нэг намын тогтолцоо, коммунист засаглалтай Хятад улс нь хамгийн том эдийн засагтай улсын нэг бөгөөд энэ онд нэг хүнд ногдох ДНБ-ээрээ 57-д бичигджээ. Хятад улсын нийслэл нь Бээжин хот ба хамгийн том хот нь Шанхай юм. Албан ёсны хэл нь Хятад ба үндэстний цөөнх нь Монгол, Уйгур, Түвд, Жуан хэлээр ярьдаг ба мөнгөн тэмдэгт нь юань юм байна. 

Давуу тал: 

Амьдралын өртөг - Хятадын хүн амын ихэнх нь тааруу түвшний амьдралтай хэдий ч тус улсад ажиллаж буй гадаад иргэд өндөр цалин авдаг байна. Мөн Бээжин, Шанхай хотод амьдралын өртөг өндөр байдаг. Ялангуяа, кофе, бяслаг, самрын тос, өглөөний хоол зэрэг бүтээгдэхүүн бусад орноос хоёр, гурав дахин үнэтэй. Тухайлбал, Старбаксийн том аягатай латте 11.7 мянган төгрөг байдаг.

Ажил - Гадаадын иргэдэд Англи хэлний багш, нягтлан бодогч, санхүүгийн шинжээч, менежер зэрэг ажлын байр их олддог. Мөн технологи, санхүү, маркетингийн салбарт чадварлаг боловсон хүчинг ажилд авдаг ба Хятад хэлний түвшин өндөр байхыг шаардана. Зарим компаниуд чадварлаг боловсон хүчнийхээ визний асуудлыг шийдэж гэр бүлийнхнийг нь Хятадад авчирхад тусалаг. Мөн хүүхдийг нь шилдэг сургуульд оруулж төлбөрийг нь даадаг байна. 

Хүмүүсийн хандлага - Хятадууд гадаад иргэдийг найрсгаар хүлээж авч жигнэмэгээр дайлдаг. Гэхдээ олон нийтийн газар гадаад иргэдийг удаан ширтэх, нууцаар зургийг нь авах асуудлууд гардаг байна. 

Орон сууцны түрээс - Орон сууцны түрээсийн үнэ бусад орныхоос харьцангуй хямд буюу сарын 760-2.8 сая төгрөг байна. Харин худалдаж авахад метр кв нь 9.7-17.3 сая төгрөг юм. Гэхдээ Бээжин, Шанхай хотын төвд орон сууцны түрээс нэлээд өндөр үнэтэй ба түрээсийн төлбөрөөс шалтгаалж байрны чанар өөр өөр байна. 

Нийтийн тээвэр - Хурдны галт тэрэг бараг бүх хотод зогсдог ба томоохон хотод метро, автобусны сүлжээ сайн хөгжсөн бөгөөд хямдхан. Мөн унадаг дугуй түрээслэх аппликейшнийг өргөнөөр ашигладаг байна. Мөн автомашин дуудлага, түрээсийн Диди гэх үйлчилгээ нь Англи хэл дээр үйл ажиллагаа явуулдаг учир машин худалдаж авах шаардлага гарахгүй. Хэрэв хувийн унаа хэрэгтэй бол цахилгаан скүүтер худалдаж авах, такси барих зэрэг арга бий. Такси нэг км нь 900 төгрөг, метроны нэг талын тасалбар 750 төгрөг байна. 

Сул  тал: 

Засгийн газрын хяналт - VPN ашиглаж байгаа үед болон хувийн блогтоо Хятадын талаар сөрөг зүйлс бичиж байгааг Засгийн газар анхаарахгүй. Иймээс хулгай хийх, баранд зодолдох, Тиананмений талбай дээр “Түвдийг чөлөөл” гэсэн лозон барьж зогсохоос бусад тохиолдолд баривчлагдана гэж айх хэрэггүй. Мөн Хятадын хилийг давах бүртээ цагдаагийн газарт бүртгүүлэх хэрэгтэй. 

Интернет - Хятадын засгийн газраас хаасан сайтууд руу үнэгүй VPN-ээр нэвтрэх бараг боломжгүй. Иймээс Фэйсбүүк, Гүүгл, Gmail, твиттер, Youtube, Инстаграм зэргийг ашиглахын тулд жилд 133-266 мянган төгрөг төлж VPN ашиглах боломжтой. 

Агаарын бохирдол - Аж үйлдвэржилтээс болж агаар дахь PM2.5 тоосонцорын хэмжээ 1000 куб.мерт хүрчээ. Мөн усны бохирдлоос болж Хятадад олон мянган нярай эндэж хавдрын тохиолдол ихсэж байгаа юм. 

Цаг агаар - Хятадын газар нутаг том учир цаг агаар нь өөр өөр байдаг. Тухайлбал, хойд хэсгээр богино зунтай, өвөл нь маш хүйтэн байдаг бол төвийн хэсгээр зундаа маш халуун. Харин өмнөд хэсгээр зун нь халуун, өвөл нь богино байдаг. 

Хэл - Хятадын иргэдийн 70 хувь нь Мандарин бусад нь Кантон, Шанхай, Фузоу, Миннан зэрэг аялгаар ярьдаг байна. Хятад хэлний дүрэм, дуудлага зэрэг нь маш хэцүү бөгөөд сурахад олон жил шаардагдана. Иймээс Хятад хэлний дамжаанд суух хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үед бизнесийн салбарт Англи хэлийг өргөнөөр ашиглах болжээ.

Эх сурвалж: China expat life, Go overseas