Альпийн нурууны дагуу оршдог Итали улс нь Франц, Швейцар, Австри, Словени зэрэг улстай хил залгаа оршдог. Нийт газар нутгийн хэмжээ нь 300 мянган км.кв бөгөөд 60 сая хүн амтай. Албан ёсны хэл нь Итали ба мөнгөн дэвсгэрт нь евро юм. Агуу Ромын эзэнт гүрний өлгий нутаг болсон тус улс нь ДНБ-ээрээ дэлхийд 19-т бичигддэг байна. 

Давуу тал: 

Эрүүл мэнд - Италийн ЭМД-ын систем дэлхийд шилдэг 10-т бичигддэг. Эрүүл мэндийн ихэнх үйлчилгээг ЭМД-аар төлдөг бөгөөд үйлчлүүлэгчийн халааснаас бараг л мөнгө гарахгүй. Гэвч заримдаа улсын эмнэлэг очер ихтэй байдаг ч хүн бүрт хүрэлцээтэй юм. 

Хоол - Итали нь паста, нарийн боов, экспрессо, зайрмаг, пицца зэргээрээ алдартай. Итали хоолнууд нь амттай бөгөөд орцонд нь шинэ, чанартай бүтээгдэхүүнүүд ордог учир аюулгүй. 

Иргэншил - Италийн иргэншлийг авахын тулд тус улсад 10 жил амьдрах ёстой ба удамд тань Итали гаралтай хүн байдаг бол уг хугацааг дөрвөн жил хүртэл бууруулдаг байна. Мөн эцэг эх, өвөө эмээ тань Итали хүмүүс бол иргэншил авахад олон шаардлага тавихгүй. 

Орон сууц - Орон сууц худалдаж авахад оршин суух виз шаардлагатай. Харин харилцан тохиролцоотой орны иргэдэд оршин суух виз шаардлагагүй юм. 

Сургууль - Италийн сургууль хүүхдийг гурван настайгаас нь элсүүлдэг бөгөөд үнэ төлбөргүй. ЕБС-ын сургалтын хөтөлбөр нь олон талын мэдлэг олгодог бөгөөд урлаг, түүхийн хичээлд чухал ач холбогдол өгдөг байна. Италийн их сургуулиуд сургалтаараа дэлхийд тэргүүлдэг ч гадны иргэдийн хувьд төлбөр нь харьцангуй өндөр.  

Амьдралын өртөг - Анхандаа амьдралын өртөг нь өндөр санагдах ч яваандаа харьцангуй хямд гэдгийг ойлгоно. Ром, Милан зэрэг хотод нэг хүн жилд дунджаар 29,8 сая төгрөгний зардаг гаргадаг. Харин орон сууцны сарын түрээс 2,9 сая байдаг байна. Мөн цалин нь өндөр учир амьдралын өртгийг ажрахгүй амьдрах боломжтой юм. 

Банк - Гадны иргэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлснээр банканд данс нээлгэх боломжтой. Харин гадны иргэд онлайнаар данс нээлгэхэд маш хүндрэлтэй юм. 

Сул тал: 

Зээл - Италийн зээлийн хугацаа маш урт. Хамгийн богино нь 18 сар, орон сууцны зээл багадаа гурван жилийн хугацаатай байдаг. Хэрэв Италид орон сууцны зээл авбал, төлбөрөө төлж гэрээгээ дуусгахаас нааш хил давах боломжгүй юм. 

Ажилгүйдэл - Италийн ажилгүйдлийн түвшин Европын бусад оронтой харьцуулахад өндөр. 2017 оны наймдугаар сарын байдлаар ажилгүйдлийн түвшин 11,2 хувь байсан учир тус улсад ажилд ороход нэлээдгүй хугацаа шаардлагатай байж магадгүй юм. 

Бохир гудамж - Томоохон хотуудын байшин, барилгын ханан дээр графитти зургууд их байдаг. Мөн хүн амын төвлөрөл ихтэй. Ихэнх барилга нь гайхалтай түүхэн архитектурын шийдэлтэй хэдий ч их тоосонд дарагдсан байдаг аж. 

Цаг агаар - Итали нь урагшаа хойшоо сунасан харьцангуй том газар нутагтай учир цаг агаар нь харилцан адилгүй байдаг. Хойд хэсгээрээ уулархаг бөгөөд өвөлдөө хүйтэн байдаг бол өмнөд хэсэгт харьцангуй дулаан. 

Хэл - Томоохон хотуудад Англиар ярьдаг хүмүүс олон байдаг ч жижиг тосгонуудад ихэвчлэн Италиар ярьдаг. 

Бизнес эрхлэх - Европын холбооны гишүүн биш орны бизнес эрхлэгчид хувиараа хөдөлмөр эрхлэгчийн виз хүсэх ёстой. Мөн визний хүсэлтийн хариу нэлээд удаан хүлээгддэг. 

Эх сурвалж: Expat exchange, Transferwise