Хумсны будаг 

Хааны гэр бүлийн эмэгтэйчүүд зөвхөн цайвар өнгөтэй хумсны будаг түрхэх ёстой.

A close-up of Kate Middleton's manicure.

Малгай 

1950-аад оны үед хааны гэр бүлийн эмэгтэйчүүд олны дунд байхдаа заавал малгай өмсөх ёстой байсан. Гэвч энэ уламжлалыг одоо халсан ба зөвхөн хурим, адислах ёслол зэрэг онцгой хэмжээний үеэр хааны гэр бүлийн эмэгтэйчүүд малгай өмсдөг болжээ. 

queen elizabeth

Бээлий 

Хатан хаан Элизабет ихэнхдээ бээлий өмсдөг ба энэ нь гоёл чимэглэлээс илүү үүрэгтэй гэнэ. Түүний хувьд арга хэмжээний үеэр бээлий өмсөх нь олон хүнтэй гар барихад нянгаас хамгаалах тустай байна. 

Queen Elizabeth II meets trainee firefighters as she tours the new London Fire Brigade Headquarters at Southwark in February 2008.

Богино өмд 

16-р зууны үед Английн хааны гэр бүлийн ханхүү нар зөвхөн даашинз өмсдөг байжээ. Азаар уг уламжлал өдгөө богино өмд болон өөрчлөгдсөн юм. Үүний дагуу ханхүү нар 7, 8 нас хүртлээ ямар ч цаг агаартай байсан богино өмд өмсөх ёстой. 

Prince Charles, Prince William, and Prince George all wearing proper shorts as children.

Тод өнгийн хувцас 

Хатан хаан хувийн туслахынхаа зөвлөгөөг дагаж бусдаас ялгарахын тулд тод өнгийн хувцас өмсдөг. Тэрээр нэг удаа, “Хэрэв би цайвар өнгийн хувцас өмсвөл хэн ч намайг танихгүй” гэжээ. 

Queen Elizabeth II in a variety of colorful coats and hats.

Жинс 

Хааны гэр бүлийнхэн жинсэн материалтай хувцсыг ихэнхдээ нохойгоо салхилуулахдаа л өмсдөг. Хэрэв тэд илүү чөлөөтэй, энгийн хувцаслахыг хүсвэл эмэгтэйчүүд давуун өмд, ноосон цамц, эрчүүд поло эсвэл сорочкон цамцыг цайвар өмдтэй хослуулдаг байна. 

Meghan Markle and Prince Harry attend a Wheelchair Tennis match during the Invictus Games 2017 in Toronto, Canada.

Титэм 

Хааны гэр бүлийн ганц бие эмэгтэй титэм зүүх хориотой. Учир нь титэм тухайн эмэгтэйг гэрлэсэн гэдгийг язгууртан эрчүүдэд сануулах дохио юм. 

Queen Elizabeth, Princess Anne, Princess Diana, and Duchess Catherine all wearing tiaras at various events.

Хар хувцас 

Хааны гэр бүлийнхэн хар хувцас бараг л өмсдөггүй. Гэхдээ гадаадад айлчлал хийхдээ хар өнгийн хувцас заавал авч явдаг. Энэ нь хааны гэр бүлээс хэн нэгэн нь нас барсан тохиолдолд эргэж ирэхдээ хар хувцастай онгоцноос буух бэлэн байдлыг хангадаг байна. Оршуулгаас гадна дайнд амь үрэгдэгсдийг дурсах өдрөөр мөн хар хувцас өмсөх ёстой юм. 

Queen Elizabeth II and Prince Philip, the Duke of Edinburgh, leaving their airplane as they return from Kenya following the death of King George VI in February 1952.

Хүрэм 

Хааны гэр бүлийн эмэгтэйчүүд олон нийтийн үйл ажиллагааны үеэр гадуур хүрмээ тайлж болохгүй. Учир нь үүнийг эмэгтэйлэг бус үйлдэл гэж үздэг байна. 

Catherine, Duchess of Cambridge keeps her coat on while visiting Waikato Hospice Rainbow Place in Cambridge, New Zealand in 2014.

Цүнх 

Хатан хааны гар цүнхэнд хэдэн уруулын будаг, нүдний шил байдаг ч тэрээр туслахууддаа дохио өгөхдөө цүнх ашигладаг байна. Тухайлбал, хатан хаан цүнхээ ширээнд дээр тавьбал туслахууд нь таван минутын дотор оройн зоогийг өндөрлөх ёстой. Мөн хүнтэй ярилцаж байхдаа цүнхээ газар тавих нь хатан хаанд тэр хүний яриа уйтгартай байгаа учир яриаг нь таслахыг туслахаасаа хүсэж байгааг илэрхийлдэг байна. 

Queen Elizabeth II holds her black Launer handbag during a reception in 2017.

Шилэн тирко 

Олон нийтийн үйл ажиллагааний үеэр хааны гэр бүлийн эмэгтэйчүүд болон тэдний зочид шилэн тирко өмсдөг. 

Sophie Rhys-Jones, Countess of Wessex, Catherine, Duchess of Cambridge, and Camilla, Duchess of Cornwall watch the Order of the Garter procession at Windsor Castle in June 2011.

Хүндэтгэл үзүүлэх 

Хааны гэр бүлийнхэн гадаад айлчлал хийхдээ тухайн улсын үндэсний өнгө болон бэлэг тэмдгийг хувцсаараа илэрхийлж хүндэтгэл үзүүлдэг. Тухайлбал, хатан хаан Ирландад айлчлахдаа тус улсыг илэрхийлдэг хаш ногоон өнгийн хувцсыг өмссөн бол Кэйт Миддлтон Канадад ирэхдээ тус улсын бэлэгдэл болсон навчтай энгэрийн зүүлтээр гоёсон байна. 

The Duchess of Cambridge wore a maple leaf brooch and her hat featured a maple leaf design while on a trip to Canada in September 2016.

Эх сурвалж: Business insider, Mental floss