Засгийн газрын хуралдаанаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэлээ. 

Уг шийдвэртэй холбоотойгоор шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг 100 гаруй хоног ажиллан 2889 тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх юм. 

Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр сүүлийн гурван жилд уул уурхайн 700 гаруй тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Ингэснээр 3500 орчим байсан тусгай зөвшөөрлийн тоо 2889 болж буурсан ба үүний 1664 нь ашиглалтын, 1225 нь хайгуулын тусгай зөвшөөрөл юм.