Гайти улсад өнгөрсөн Бямба гарагийн шөнө болсон 5.9 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 12 хүн амь үрэгдэж, 188 хүн гэмтсэн талаар тус улсын дотоод хэргийн яам мэдээллээ.

Гайтийн ерөнхийлөгч Жоневел Мойс Ням гарагт эргийн Порт дэ Пайкс хотод очиж гамшгийн нөхцөл байдалтай танилцаж хохирсон ард иргэдэд тусламж үзүүлнэ гэдгээ амласан байна.

Бөмбөрцгийн баруун хэсгийн хамгийн ядуу орон болох Гайтид 2010 онд 7.1 баллын газар хөдлөлт болж 220 мянга орчим хүн амь үрэгдсэн юм. Мөн 2016 онд Мэттью хар салхины улмаас 336 орчим хүн амиа алджээ.

Эх сурвалж: CNN, Miami herald