Бид тоймлоё, Та унш

2019.08.08 Пүрэв                                                           20°C  2,667.12  Нас уртасна

Чухлыг тоймлоё 


Суут хөгжимчдийн өлгий Австри

Австри нь 1 хүнд ногдох ДНБ-рээ дэлхийд 13-т бичигдсэн ба Страусс, Шуберт, Моцарт, Махлер зэрэг дэлхийн суут хөгжмийн зохиолчдын өлгий нутаг юм. 

Урлагийн боловсрол, хямд аялал  

Ажлын байрны 70% нь үйлчилгээний салбарынх бөгөөд гадны иргэдийг улсын ЭМД-д хамруулна. Жилд 25 хоногийн цалинтай чөлөө олгох ба шинэхэн эцэг, эх хүүхдээ 2 нас хүртэл цалинтай чөлөө авах боломжтой. Боловсролын чанар өндөр боловч гадны оюутнууд 1 семистерт ₮2 саяыг төлнө. Гэхдээ оюутан солилцоо болон ядуу орны оюутнууд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой. Мөн Европын зүрхэнд байрладаг учир Итали, Герман, Швейцар зэрэг улс руу хямдаар зорчино. 

Гэхдээ… 

Орон сууц төлбөр, татвар, амьдралын өртөг өндөртэй. Жнь: жилийн ₮32.7 саяас дээш цалинтай бүх иргэд 25-55%-н татвар төлнө. Хотын төвд орон сууцны түрээс ₮2-4 сая, хотын захад ₮1.7-3 сая боловч үүнд урсгал зардал багтаагүй учир сар бүр 25%-н төлбөр нэмэгдэнэ. Мөн хүнсээ их хэмжээгээр цуглуулж гэртээ хооллох нь хэмнэлттэй ба жимс, хүнсний ногоо өндөр үнэтэй, олдоц багатай. 


Яармагийн замыг үерт автуулсан компани 

Нийслэлээс Яармагийн замын ус зайлуулах хоолойг хааж барилга барьж, зам бүхэлдээ усанд автахад хүргэсэн Талст ширээт компаний үйл ажиллагааг зогсоолоо. Мөн тус компаниар зам талбайд гарсан хохирлыг нөхөн төлүүлэхээр болжээ. УБ-ын замын 85-90% нь ус зайлуулах хоолойтой боловч шороогоор дүүрсэн, хааж барилга барьснаас болж зам дээр ус тогтож байгаа гэнэ.  


Шилдгүүд өнжсөн ДАШТ 

Жүдогийн ДАШТ 8/25-9/1-нд Токиод болох ба манай улсаас эмэгтэй 9, эрэгтэй 8 тамирчин зодоглохоор боллоо. Гэвч энэ жилийн ДАШТ-ийг МУГТ Д.Сумъяа, Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нарын шилдэг жүдочид өнжих юм. Харин МУГТ М.Уранцэцэг, Д.Амартүвшин, олимпын аварга Н.Түвшинбаяр нар хүч үзнэ. ДАШТ-д оролцох тамирчдын нэрсийг энд дарж үзнэ үү.


Хойд Солонгос $2 тэрбумыг хакердсан уу? 

Эх сурвалжийн мэдээлснээр НҮБ тайландаа Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө санхүүжүүлэхийн тулд ОУ-ын банк, санхүүгийн байгууллагаас $2 тэрбум болон крипто хакердсан гэж дурджээ. Тэд нийт 35 удаагийн кибер халдлага үйлдсэн ба үүнийг НҮБ шалгаж байгаа юм. НҮБ 2006 онд Хойдын худалдаанд хориг тавьсан ч тэд тэнгисээр дамжуулан тээвэрлэж байгаа гэж үзжээ. 


Филиппинд онц байдал зарлалаа

Тус улсад халуун хумхаа өвчин дэгдэж, 622 хүн нас барсан учир онц байдал зарлан яаралтай арга хэмжээ авахаар боллоо. Тус улсад 1-6 сарын хооронд халуун хумхаа өвчний 146 мянган тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 98%-р нэмэгдсэн үзүүлэлт юм. Гэвч иргэд 2016-2017 онд вакцин хийлгэсэн 14 хүүхэд нас барснаас болж вакцинд хамрагдахаас татгалзаж байна. Тус өвчин нь халуун оронд үүсдэг ба дэлхий даяар жилд 400 гаруй хүн өвчилдөг аж. 

Таны сонорт


Image result for shower icon Халуун ус хязгаарлах хуваарь.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр