Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал Монголын иргэншлээс татгалзах хүсэлт гаргажээ. Ингэснээр тэрээр зодог тайлсаныхаа дараа багшлах, өөрийн дэвжээг нээх боломжтой юм.

Зодог тайлхаасаа өмнө эзэн хааны цомыг 20-оос дээш удаа хүртсэн Японы иргэншилтэй бөхчүүдэд өөрийн нэрийн дэвжээ нээж, багшлах эрх олгодог байна.

Хакухогийн хувьд эзэн хааны цомыг 42 удаа хүртсэн учир уг шаардлагад төвөггүй тэнцэж байгаа юм. Тэрээр мөн ахлах, дунд сургуулийн сурагчдын дунд сумогийн тэмцээн зохион байгуулдаг бөгөөд үүнд 1000 гаруй хүүхэд оролцсон байна.

Хакуко сүүлийн үед бэртлийн улмаас зодох тайлах талаар бодож эхэлсэн бөгөөд Монголын иргэшилээ солихгүй гэж мэдэгдэж байсан юм. Гэвч иргэншлээс үл харгалзан өөрийн хувь тавиланг дага гэсэн эцгийнхээ үгийг сонсоод бодлоо өөрчилсөн гэнэ.

Сумогийн түүхэнд Тайхо, Китаноуми, Таканохана их аваргууд өөрсдийн нэрийн дэвжээг нээж байжээ. Гадаадын бөхчүүдээс ялангуяа Монголчууд олон жилийн турш сумогийн ертөнцийг ноёлж ирсэн юм.

Эх сурвалж: Japan times, Asashi