Энэ сарын башёд аваргуудаас ганцаараа үлдэж, 10 өдрийн дараах байдлаар тэмцээнийг нэг ч унаагүйгээр итгэл төгс тэргүүлж явсан аварга М.Даваажаргал сүүлийн хоёр өдрийн барилдаанд дараалан өвдөг шороодлоо.

Тэрээр 11 дэх өдрийн барилдаанд бэртлээс эргэж ирсэн комобүси Митакеумитай барилдаж унасан бол өчигдрийн барилдаанд сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргилд өвдөг шороодсон юм.

Ингэснээр тамаваши Б.Мөнх-Оргил өөртөө боломж гаргаж, аваргатай хамт 10 даваа хоёр унаатайгаар тэргүүлэгчдийн нэгдүгээр эгнээнд бичигдэж эхэллээ.

Харин эдгээрийн араас тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд байсан Такакейшо, Эндо, Кайсей нарын гурван бөх есөн даваатайгаар хоёрдугаар эгнээнд бичигдлээ.

Өнөөдөр тэмцээний 13 дахь өдрийн барилдаан явагдах бөгөөд Хакүхо М.Даваажаргал тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд явж буй Такакэйшотой харин Тамаваши Б.Мөнх-Оргил Хокүтофүжитэй тус тус оноолт таарчээ.

Дээд зиндааны 12 дахь өдрийн байдлаарх Монгол бөхчүүдийн амжилт:

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10:2,
  • Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 10:2
  • Маэ Б-1 Ичиножо А.Ичинноров 6:6,
  • Маэ Б-14 Чиёошома Г.Мөнхсайхан 5:7,