Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-р хэлэлцэх үндэслэлгүй гэж үзлээ.

“Гишүүд дуудсан цагт нь тус бүртээ нэг удаа АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Мөрдөн байцаалтын ажилд саад болсон гэх зүйл дэд хороонд ажиглагдсангүй” хэмээн Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа “бүрэн эрхээсээ татгалзан шалгуулахад бэлэн” гэсэн бол Г.Солтан “миний бүрэн эрхээсээ түдгэлзэх эсэхийг ард түмэн шийднэ” гэсэн юм.

Харин Л.Энхболд, Д.Дамба-Очир нар ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан эсэх нь тодорхойгүй байгаа ба Д.Дамба-Очир “Миний хувьд зээлийг дэмжиж өгөхийг хүссэн хүсэлт явуулсан. Намайг оруулж ирсэнд гайхаж байна. Энэ бол улс төрийн зорилготой” гэсэн юм.

Гэвч ерөнхий прокурор М.Энх-Амгалан, “Мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй эрх нь саад учруулж байгаа" гээд бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх бичиг илгээжээ.

Сонирхуулбал, ЖДҮ-г хөгжүүлэх сангаас Г.Солтаны Монгол шаазан компани 950 сая, Б.Ундармаагийн Доктор МЕЙК компани 700 сая төгрөгийн зээл авсан байна.