Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжиж буй Шинэ сум бүтээн байгуулалтын ажлын явцтай ерөнхийлөгч Х.Баттулга танилцлаа.

Уг бүтээн байгуулалтын хүрээнд халуун хүйтэн ус, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдсэн 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламжийг барих юм.

Эдгээр бүтээн байгуулалтыг Их модун компани гүйцэтгэж байгаа ба хугацаат цэргийн алба хаагч, ахлагч, офицер нийт 500 гаруй хүн оролцож, ажлын явц 80 гаруй хувьтай байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Оросын ерөнхийлөгч Путинтэй уулзаж Халх гол сумыг шинэчлэх төслөө танилцуулснаар Оросын тал санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон юм. 

Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Роснефть нийгэмлэгийн удирдлагуудтай уулзах үеэр Халхгол сумын бүтээн байгуулалтын ажилд зориулан найман сая евро хандивласнаар газар шорооны ажил дөрөвдүгээр сараас эхэлжээ.