Манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг болох Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохионо.

Энэхүү ойг Засгийн газраас Орос улстай хамтран тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан юм.

Энэ хүрээнд Дорнод аймгийн Халх гол сумыг жишиг болгох, Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэх зэрэг ажлууд хийх юм. Одоогоор Халхгол сумыг жишиг болгох ажил эхэлжээ.

Мөн түүхэн ойг хамтран тэмдэглэх асуудлаар Оросын талтай ярилцаж байгаа бөгөөд энэ хүрээнд Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга, нисэх хүчний үзүүлэх тоглолтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Зураг: Засгийн газар

Өнгөрсөн онд ялалтын ойг бэлтгэх, зохион байгуулах хороо байгуулсан бөгөөд тус хорооны даргаар шадар сайд Ө.Энхтүвшин, батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар ажиллаж байна.

Уг хороо нь зохион байгуулалт, соёл, урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны гэсэн дөрвөн дэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм.

Сануулахад, Халхын голын байлдаан нь 1939 онд болсон бөгөөд уг байлдаанд Япон, Манж-Гогийн цэргүүд, ЗХУ болон Монголын талтай тулгарсан юм. Энэхүү байлдаанд Японы 16 мянгай гаруй хүн амь үрэгдэж, шархдсан бол ЗХУ-ын талаас 25 мянга гаруй цэрэг амиа алджээ. Харин манай улсаас 274 хүн амь үргэдсэн гэх архивын баримт бий.