Үзэсгэлэнд Монголын үндэсний музейн сан хөмрөгөөс 80 биет үзмэр, байлдаанд оролцсон ахмад дайчдын хэрэглэж байсан зарим эд өлөг, буу зэвсгийн зүйл, түүхэн гэрэл зураг дэлгэгдэх юм. 

Харин Буриадын үндэсний музейгээс Халх голын ялалтын ойн баярын үеэр дайчдад гардуулсан баярын бичиг, гэрэл зураг, диплом, дурсгалын медаль, баримт бичгийг дэлгэнэ. Үзэсгэлэн энэ сарын 25-ыг дуустал үргэлжилнэ. 

зураг: nationalmuseum.mn

Халх голын дайны явцад байлдааны бүх төрлийг хамарсан нийт 101 томоохон тулаан  болж, 74522 хүний хохирол учирснаас 28246 нь амь үрэгдсэн юм. Халх голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг есдүгээр сард Оростой хамтран тэмдэглэнэ