Халуун чинжүү уушгины хорт хавдраар нас барах эрсдэлийг бууруулдаг гэдгийг Америкийн Маршаллын их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Ихэнх нь хорт хавдар тархи, элэг, ясанд үсэрхийлсэн тохиолдолд эмчлэгдэх боломжгүй болж үхэлд хүргэдэг байна.

Харин халуун чинжүүнд байдаг капсаицин гэх химийн нэгдэл уушгины хорт хавдрыг үсэрхийлэхээс сэргийлдэг гэнэ. Халуу ногоо ихээр хэрэглэдэг Тайланд, Энэтхэг зэрэг улсад уушгины хорт хавдрын эрсдэл бага байдаг гэсэн судалгаа бий.

Үүнээс үүдэн эрдэмтэд уушгины хорт хавдартай хулганад капсаицин хэрэглэх туршилт хийжээ. Ингэхэд капсаицин уушгины хорт хавдрын Src уургийг идэвхжихээс сэргийлсэн бөгөөд улмаар хавдрын эсүүдийн үсэрхийлэл багассан байна.

Иймээс эрдэмтэд капсаициныг ашиглан хорт хавдрын тархалтыг зогсоох эм, тариа бүтээх боломжтой гэж үзжээ. Гэхдээ капсаицин нь арьс улаах, дотор муурайрах, нулимс гойжих, бөөлжих, хэвлий орчмоор өвдөх, гүйлгэх зэрэг гаж нөлөөтэй гэнэ.

Эх сурвалж: Newsweek, Gulf news