Черимояа 

Өмнөд Америкаас гаралтай уг жимс нь гаднаа арзгар хатуу ч дотроо зөөлөн, өтгөн. Царай муутай ч амттай уг жимс нь хан боргоцой, гадилын холимог мэт амтагддаг байна. 

Cherimoya

Пуммело 

Аварга том усан үзэм шиг харагдах уг жимс нь Азид ургадаг ба хальс нь маш хатуу. Гэхдээ доторх нь чихэрлэг бөгөөд өглөөний цайнд идэхэд тохиромжтой. 

Pummelo

Жабутикаба 

Хар чавга шиг харагддаг, усан үзэм шиг амттай уг жимс нь Бразилын модонд ургадаг. Бусад жимснээс ялгаатай нь шууд модны их бие, ишнээс ургадаг ба түүхийгээр нь идэх, чанамал, дарс хийхэд тохиромжтой . 

Jabuticaba

Кивано тарвас 

Өмнөд Африк, Калифорн, Шинэ Зеландад ургадаг уг жимсний хальс нь эвэр шиг хатуу боловч дотроо цэлцгэнэсэн ногоон жимстэй. Мөн том үртэй бөгөөд өргөст хэмх, лайм, гадилны холимог мэт амттай юм. 

Kiwano-melon

Романеско 

Энэхүү өвөрмөц хүнсний ногоо нь цэцэгт байцаа, брокколи, самрын холимог шиг амттай ба түргэн болдог байна. 

Romanesco

Агли жимс 

Ямайкад ургадаг уг жимс нь жүрж шиг бүтэцтэй ба мандарин, усан үзэмний холимог амттай. Үүнийг дангаар нь болон шүүсийг нь шахаж хэрэглэх боломжтой. 

Ugli-fruit

Луун жимс 

Төв болон Өмнөд Америкт ургадаг уг жимс нь шүүслэг бөгөөд С витаминаар баялаг. Жимс нь лийр шиг зөөлөн амттай ба үр нь кивитэй төстэй. Уг жимсийг идэхдээ голоор нь хуваагаад жимсийг нь халбагаар ухаж гаргахад л болно. 

Dragon-fruit

Ягаан амтат төмс 

Японы Окинава арлаас үүсэлтэй уг төмс нь бусад чихэрлэг төмсний адил А, С витаминаар баялаг юм. 

Purple-sweet-potato

Дуриан 

Жимсний хаан гэгддэг Дуриан нь маш муухай үнэртэй учир зарим оронд хилээр нэвтрүүлэхийг хориглодог. Гэхдээ доторх жимс нь зөөлөн, шингэн бөгөөд гадил, ваниль, сонгины холимог шиг амттай.

Durian

Сэмпайр 

Далайн буурцаг гэгддэг уг хүнсний ногоо нь хад болон замагт ургадаг. Үүнийг мөн давстай устай фермд ургуулах боломжтой. Давслаг амттай, шаржигнасан уг ногоог түүхийгээр болон чанаж иддэг байна. 

Samphire

Эх сурвалж: Best health mag