Алдартнуудын дунд салалт маш их тохиолддог. Тэгвэл гэрлэлтээ батлуулсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хамтдаа байгаа алдартнуудыг сонирхуулъя.

Меррил Стрийп ба Дон Гаммер

Meryl Streep, Don Gummer

Оскарын шагналт Меррил Стрийп хувийн амьдралынхаа талаар ярьдаггүй юм. Тэд 1978 онд гэрлэсэн ба дөрвөн хүүхэдтэй байна. Меррил нэгэн ярилцлагын үеэр, “Дон надтай адил урлагийн хүн учир их амар байдаг. Хэрэв бид өөр салбарын хүмүүс байсан бол ийм удаан хамт байж чадахгүй байсан байх" гэжээ.

Давид Бэкхам, Викториа Бэкхам

Image result for david and victoria beckham

Давид ба Викториа нар энэ онд гэрлэлтийн 20 жилийн ойгоо тэмдэглэнэ. Өдгөө дөрвөн хүүхэд тэднийг Холливудын хамгийн сайхан хосоор нэрлэдэг юм.

Ами Адамс ба Даррен ле-Галло

Image result for amy adams and darren le gallo

Хосууд 17 жил гаруй хамт байгаа ба тэдний охин Авиана долоон настай. Ами Адамс гэр бүлийнхаа талаар ярихдаа, "Намайг түшиж дэмжих хүмүүс олон болсон учраас би илүү өөртэй итгэлтэй болж эхэлсэн" гэжээ.

Хью Жакман ба Деборра-лий Фурнесс

Image result for hugh jackman and deborra-lee furness

Хью, Деборра нар 1995 онд Корелли киноны зураг авалтын үеэр танилцаж, жилийн дараа гэрлэсэн юм. Хью гэрлэлтийнхаа талаар ярихдаа: "Бид хоёрын гэрлэлт жил өнгөрөх тусам сайжирч байна. Миний карьерт болсон бүх зүйлийг би Деборратай хамт туулсан” гэжээ.

Сара Жессика Паркер ба Маттью Бродерик

Image result for sarah jessica parker and matthew broderick

Энэ жилийн эхээр 22 жилийн ойгоо тэмдэглэсэн Сара ба Маттью нар гэрлэхээсээ өмнө зургаан жил үерхжээ. "Бид өөрсдийнхөө хувийн амьдралын талаар хэнтэй ч хуваалцдаггүй. Ер нь сайн ч байсан муу ч байсан бусдад нийтлэх нь буруу гэж боддог" хэмээн Сара хэлсэн байна.

Уилл ба Жада Пинкет Смит

Image result for will and jada smith

Жада, Уилл нар "Бэл Эйрийн Шинэ Хунтайж" киноны зураг авалтын үеэр анх уулзаж, 1997 онд гэрлэжээ. Жада саяхан гэрлэлтийн нууцаа хуваалцахдаа "Уилл бид хоёр хэзээ ч бие биенээ өөрчлөхийг хичээгээгүй, бид зүгээр л өөрсдийгөө хөгжүүлдэг" гэжээ.

Том Хэнкс ба Рита Уйлсон

Image result for tom hanks and rita wilson

Холливудын одууд бараг 29 жил хамт байгаа ба 2016 онд тэд салж магадгүй гэх цуурхал гарахад хоёул маш хүчтэй үгүйсгэж байв. 2015 онд Рита хөхний хорт хавдартай болох нь тогтоогдоход хосууд улам дотноссон гэнэ.

Дензел Вашингтон, Паулетта Вашингтон

Image result for denzel and pauletta

Тэд 1977 оноос хойш хамт байгаа ба 1983 онд гэрлэхээсээ өмнө Дензел эхнэртээ гурван удаа гэрлэх санал тавьжээ. Мөн 1990 оны Оскарын шагнал авах үедээ Дензел эхнэртээ талархлаа илэрхийлсэн юм.

Браиан Кранстон ба Робин Дийрден

Image result for bryan cranston and robin dearden

Олон ангит киноны од Брайан эхнэртэйгээ 1989 онд гэрлэжээ. Тэдний амьдралд сэтгэл зүйчид ихээр тусалсан ба хэрэв ямар нэгэн асуудал сэтгэл зүйчтэй ярилцдаг байна.

Кирк Дуглас ба Анн Байденс

Image result for kirk douglas and anne buydens

Хосууд 1954 оноос хойш хамт байгаа ба энэ нь тэднийг хамгийн удаан хамт байсан Холливудын одууд болгож байна. 

Эх сурвалж: Cosmopolitan