Салватор Мунди

Энэ нь Леноардо да Винчигийн бүтээсэн зураг. Уг бүтээл Мона Лизатай бага зэргийн төстэй боловч Салватор хэмээх нэртэй Есүс Христийн дүрслэл юм. 1500 онд бүтээгдсэн ба 2017 оны 11 сард 450.3 сая долларын үнэтэй зарагджээ. Зарим хүмүүс үүнийг Леонардогийн шавь нарын нэг нь бүтээсэн гэж таамагладаг.

Солилцоо

Виллем дэ Күүнингийн 1955 оны бүтээл. 2015 онд энэ зураг 300 сая долларын үнэтэй хувийн худалдааны үеэр зарагдсан байна. Энэхүү бүтээлийн одоогийн үнэлэмж нь 324 сая доллар.

Хөзөр тоглогчид

Паул Цезаннэ хэмээх зураачийн 1890 онд бүтээсэн зураг. Катар улс дахь хувийн худалдаагаар 250 сая доллараар зарагджээ.

Нэфэа Фаа Ипойпо 

Зургийн нэрийг Тахит улсын хэлээс орчуулвал "Та надтай гэрлэх үү?"  гэнэ. Энэ зургийг Паул Гаугуйн хэмээх зураач 1892 онд бүтээжээ. Зургийг Катарын худалдагч маш нууцлагдмал орчинд худалдаж авсан ба зургийн үнэ 210-300 сая долларт хүрсэн байна.

Дугаар 17А

Жэксон Поллокийн 1948 оны Солилцоо гэх бүтээлийг 2015 онд 200 сая доллараар зарагджээ.

Вассэрсшлангэн II

Вассэршлангэнийн Густав Климт 1900-аад онд бүтээсэн. 2013 онд Оросын цуглуулагч зургийг 183.8 сая доллараар авчээ. Одоогийн үнэ нь хамгийн багадаа 200 сая доллар хүрэх юм.

Номер 6(Ягаан, Ногоон, Улаан)

Энэ зургийн мөн Вассэршлангений худалдан авсан цуглуулагч 2014 онд 186 сая доллараар авчээ. Зураг нь Марк Роткогийн 1951 оны бүтээл юм.

Маэртэн Сулманы портрет

Энэ портретыг 1634 онд Маэртен Сулманы гэрлэлтэд зориулж зуруулсан түүхтэй. 2015 онд Луврын музей Рихкс музейтэй хамтран 180 сая доллараар худалдан авчээ.

Лэс Фэммэс д"Алгер

Пабло Пикассогийн 1955 оны бүтээлийн 2015 оны алдарт Кристигийн дуудлага худалдаагаар 193.5 сая доллараар заржээ. 

Ну Кушэ

Амедео Модиглиани энэ портретийг 1915-1917 оны хооронд бүтээжээ. Мөн 2015 оны Кристигийн дуудлага худалдаагаар 170.4 сая доллараар зарагдсан байна.

Хуруугаараа зааж буй хүн

150 см өндөр энэ бүтээл нь Швейцарын барималч Алберто Гиакомэттигийн хамгийн алдарт бүтээл. Тус бүтээл 2015 онд 142.3 сая доллараар зарагдаж дэлхийн хамгийн үнэтэй баримал болсон юм.

Номер 5, 1948

Жэксон Поллокийн бүтээл 2006 онд 140 сая доллараар зарагджээ.