Нислэгийн компаний шүүмжлэгч Ник Лоукас өөрийн үйлчлүүлсэн 50 гаруй орны 592 нислэгийн компаний хоолыг харьцуулжээ. Түүний үнэлсэн хамгийн сайн найм, муу гурван хоолыг сонирхуулъя.

Украины олон улсын нисэх компани

Амстердамаас Киев хүрэх нислэгийн үеэр уг компани цайвар хүрэн соусанд хөвсөн тахианы бургер нухсан төмс, хүнсний ногоогоор үйлчилжээ. Энэ хоол нь 10 долларын үнэтэй хэдий ч амтгүйгээс гадна тийм ч сайхан харагдаагүй байна.

Ukraine International Airlines served a rather sad-looking chicken burger swimming in a light brown sauce with mashed potatoes and vegetables. Photo: Nik Loukas

Эйр Индиа

Делигээс Парисын хүрэх нислэгийн өглөөний цайнд гурилан бүтээгдэхүүн, жижиг шоколад, жимс өгчээ. Энэ нь ямар ч зохицолдоогүйгээс гадна гурилан боов нь маш хатуу байсан гэнэ.

Air India’s breakfast included the hardest croissant Loukas had ever tasted. Photo: Nik Loukas

Эйр Сербия

Тэрээр бас нэгэн онцгүй өглөөний цайг Белградаас Нью-Йорк нисэх замдаа идсэн байна. Бяслагтай хутгасан өндөг, цацагт хяруулын мах, ногооны рататуй. Түлэгдсэн өндөгтэй энэ хоолноос ганц авах зүйл нь жимс л байжээ.

Air Serbia’s breakfast on the Belgrade to New York flight in economy class. The only decent thing about this meal was the fruit. Photo: Nik Loukas

Гэхдээ дараах компаниудын хоол Лоукасын сэтгэлд хүрсэн байна.

Туркийн нисэх компани

Энгийн зэрэглэлийн хамгийн амттай хоолыг тус компаний онгоцонд идэх боломжтой гэнэ. Эдний хамгийн амттай хоол нь шарсан ногоотой Турк бөөрөнхий мах бөгөөд үүнийг гараар шахсан нимбэгийн шүүсээр даруулж идвэл илүү амттай.

Turkish Airlines’ delicious Turkish kofta with grilled vegetables. Photo: Nik Loukas

Австрийн нисэх компани

Тус компани Do&Co кафетай хамтран ажилладаг бөгөөд та Австрийн нисэх компани болон кафены хоолыг сонгох боломжтой.  Тэдний суши, авокадотой салмон загасны тартар, нугасны цээж мах, шоколадны цэлцэгнүүр бүхий багц нь ердөө 16 доллар юм.

Austrian Airlines’ high-quality bento box. Photo: Nik Loukas

ЭВА эйр

Энэхүү Тайваний нисэх компаний Хэлло Китти онгоцны хүүхдийн хоол хамгийн өхөөрдөм нь. Уг хоол таны хүүхдийн сонирхлыг татахаас гадна амттай. Ялангуяа бөөрөнхий махтай шпагетти болон шоколадны бялуу нь Лоукаст ихээхэн таалагджээ.

Eva Air’s Hello Kitty kid’s meal. Photo: Nik Loukas

Ванилла Эйр

Азийн нисэх компаниуд хоолны тал дээр илүү анхаардаг бөгөөд энэхүү багц хоол нь есөн доллар юм.

Vanilla Air’s bento box. Photo: Nik Loukas

Японы нисэх компани

Тус компаний бизнес зэрэглэлд сесаме кремтэй ногоо, тунаны сашими, цэцэгт байцааны нухаш, загасны түрстэй амар загасны шөлний царцаамаг зэрэг хоол багтдаг байна.

Japan Airlines’ business class bento box: vegetables in sesame cream, tuna sashimi, cauliflower purée, bonito broth jelly with caviar. Photo: Nik Loukas

Аегеан нисэх компани

Энэхүү Грекийн нисэх компани нь улсынхаа бусад компаниас хамгийн шилдэг үйлчилгээг үзүүлдэг юм. Лоукас бизнес зэрэглэлд антотирос бяслаг, хатаасан гүзээлзгэнэтэй шарвин идсэн нь түүний хувьд хамгийн амттай өглөөний цай байжээ.

Aegean Airlines’ pancakes served with anthotyros cheese and caramelised strawberries. Photo: Nikos Loukas

Пегасус нисэх компани

Туркийн уг компани нь хямд үнэтэй ч 26 төрлийн хоолны сонголттой юм. Гэхдээ 12 долларын тахианы махан шницель, ногооны салад, шоколадны цэлцэгнүүртэй багц нь маш амттай байжээ. Мөн суши ч захиалах боломжтой юм.

Pegasus Airlines’ €11 meal: chicken schnitzel with potatoes, a Mediterranean salad and chocolate mousse. Photo: Nik Loukas

САС Скандинавийн нисэх компани

Цюрих хотоос Стоколм хүрэх нислэгийн үеэр Лоукас тус компаний алдарт дөрвөлжин савтай далайн хоолны салатыг амталжээ. Уг салатанд буржгар байцаа, гишүүтэй цагаан шош, байцаа, хулд загасны түрс орсон байна.

SAS Scandinavian Airlines’ sustainable seafood salad with kale, white beans, rhubarb, cabbage and rainbow trout roe. Photo: Nik Loukas

Эх сурвалж: SCMP