Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, спортоор хичээллэх боломжийг олгох зорилготой ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ-УЛААНБААТАР хандивын марафон энэ сарын 15-нд зохиогдоно.

Марафон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 09:00-18:00 цагийн хооронд дөрвөн насны ангилалд явагдана.

Марафоныг Ахиллас Монгол ТББ, Ариг банк болон Замын цагдаагийн хэлтэс хамтран зохиож байгаа бөгөөд тэмцээнээс олсон хандивын мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх, спортоор дамжуулан чадваржуулах, гэнэтийн осол, өвчин эмгэгийн дараах нийгмийн нөхөн сэргээлтийг дэмжих зэрэг сайн үйлсэд зарцуулах юм.

Мөн уг марафонтой холбогдуулан 15-нд буюу Бямба гарагт Маршалын гүүрний хойд уулзвар-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 08:00-17:00 цагийн хооронд хаахаар болжээ. Иймд иргэдийг өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-аас уриаллаа.

Дашрамд дурдахад, өнгөрсөн хугацаанд уг марафонд давхардсан тоогоор нийт 3.000 гаруй хүн гүйж, 150 гаруй хувийн болон төрийн байгууллага мөнгөн ба мөнгөн бус хэлбэрээр ивээн тэтгэн, дэмжжээ.