Суссексийн гүнгийн хатагтай Меган Маркл 3.2 кг хүү төрүүлсэн гэдгийг Ханхүү Харри Уиндсор ордны өмнө цугласан сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Маркл орон нутгийн цагаар Даваа гарагийн үүрийн таван цагт Лондоны эмнэлэгт амаржсан бөгөөд энэ үед түүний ээж Дориа Рагланд, ханхүү Харри нар дэргэд нь байсан гэж Харперс Базаар сэтгүүл мэдээлжээ.

Тэдний хүү Их Британий хааны гэр бүлийн анхны Америк гаралтай гишүүн бөгөөд хаан ширээний долоо дахь өв залгамжлагч юм.  Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа гэнэ. Маркл өнгөрсөн 10-р сард бие давхар болсноо зарласан билээ.

Эх сурвалж: Vox, Dailymail, NY times