Их Британийн хааны гэр бүлд шинэ гишүүн болон орж буй Америкийн жүжигчин Меган Маркл хуримын гэрчүүдээ албан ёсоор зарлалаа. Гэрчүүдийн хамгийн отгон нь хоёр настай бол хамгийн том нь долоон настай юм байна. Тэдний хурим энэ Бямба гарагт Английн Уинсор ордонд болно.

Ингээд Меган Марклын дагалдахаар ханхүү Вильямийн гурван настай охин Шарлотт, Ханхүү Харригийн загалмайлсан охидууд болох гурван настай Флоренс ван Катсем, хоёр настай Зали Уоррен, Марклын ээжийн сайн найзын охин дөрвөн настай Айви Малруни зэрэг зургаан хүүхэд сонгогджээ.

Ханхүү Вильям, Кэйт Миддлтон, ханүү Жорж болон Шарлотт гүнж нар

Мөн ханхүү Вильямийн ууган хүү дөрвөн настай ханхүү Жорж, Харригийн загалмайлсан хөвгүүд болох Жаспер Дайер, Марклын ээжийн найзын ихэр хөвгүүд болох долоон настай Брайн ба Жон нар хуримд оролцох юм байна.

Out of 100 tries, this was the best one. Merry Christmas to all of you! #bedheads

A post shared by Jess Mulroney (@jessicamulroney) on

Марклын ээжийн найзын ихэр хөвгүүд болон бага охин эцэг эхийн хамт

Одоогоор ханхүү Харриг дагалдах гэрчүүд тодорхойгүй байгаа ч түүний ах ханхүү Вильям бэст мен буюу бөгж хадгалагч нь болжээ.

Харин Марклын аав нь охиноо нөхөрт гаргаж өгөхгүй гэдгээ энэ долоо хоногт мэдэгдсэн юм. Тэгвэл Америк жүжигчин бүсгүйг хэн зочдын дундуур дагуулан алхаж, нөхөрт гаргах нь тодорхойгүй болоод байна. Түүний аав Томас Маркл Лхагва гарагт зүрхний хагалгаанд орох болсон учир хуримд оролцох боломжгүй гэж мэдэгдсэн. Гэвч зарим эх сурвалжууд түүнийг папарациудаар хуурамч зураг гаргуулсан нь илчлэгдсэнээс болоод охиныгоо болон хааны гэр бүлийг ичгэвтэр байдалд оруулахгүйн тулд хуримд очихгүй гэх мэдээлэл гарсан юм.

Томас Маркл

Үүнээс гадна Их Британийн хааны гэр бүлд өнгөт арьстай эмэгтэй орж байгаа нь ихээхэн шуугиан тарих болсон юм. Өмнө нь ханхүү Харригийн болзож байсан эмэгтэйчүүд Английн язгууртан гаралтай, шар үс, эрхэмсэг акценттэй байсан ба түүнийг Маркл шиг өвөрмөц эмэгтэйд дурлана гэж хэн ч тааварлаагүй байна.

Их Британийн хар арьст иргэдээс энэ үйл явдлын талаар асуухад “Обама ерөнхийлөгч болж байгаа юм шиг санагдаж байна” гэх мэтээр BBC агентлагт ярьжээ.

Мөн хааны гэр бүлийн хуримын ёслолд нийт 2640 энгийн иргэн уригджээ.

Эх сурвалж: BBC, CNN