Ханхүү Чарлезд баяр хүргэхээр дээдсийн хүрээлэнгийн зочид төлөөлөгчдөөс гадна сайн үйлсийн байгууллагын 6000 гаруй төлөөлөл хүрэлцэн иржээ. Үүний дотор Манчестер цэнгэлдэх хүрээлэнгийн бөмбөгдөлтийн үеэр ажилласан түргэн тусламжийн баг бүрэлдэхүүнийг онцолж хэлэх нь зүйтэй. Түүнчлэн ёслолыг зорин ирсэн Канадын цэргийн дэд батальоныг төлөөлөн бага дэслэгч Рид Киллэн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Сaссескийн гүнтэн баярын мэндчилгээний эхэнд одоогоос жилийн өмнө болсон Манчестерийн халдлагад амь үрэгдэгсдийг эргэн дурссан юм. Мөн тэрээр энэхүү сайн үйлсийн ажилд гар бие оролцох болсондоо баяртай байгаагаа илэрхийлжээ. Түүнийг ийнхүү үг хэлэх үеэр нэгэн зөгий саад болсон нь цугласан олныг хөгжөөгөөд авав.

Шинэхэн гүнгийн хатагтай энэ удаад Гоат брендийн даашинз, Ирланд загвар зохион бүтээгч Пилип Тресигийн малгайгаар гоёсон байлаа.

Зураг: smoothradio

Өнгөрөгч Ням гаригт болсон сүр дуулиант хуримынхаа дараагаар хосууд Ханхүү Чарлезд баяр хүргэхээр бал сараа хойшлуулан хүрэлцэн иржээ.

Эх сурвалж: CNN, BBC

Б.Гаваа