Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран 2017-2021 онд хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

Энэ хүрээнд ЭМЯ болон НҮБ-ийн Хүүхдийн сангаас амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчний үед хэрэглэх 107 мянган долларын үнэ бүхий зургаан төрлийн 7132 ширхэг эм, тариа, таван төрлийн тоног төхөөрөмжийг эмнэлгүүдэд өглөө.

Томуу, томуу төст өвчний тохиолдол 7.2 хувийг эзэлж байгаа ба 10 хувиас дээш гарвал карантин тогтоодог юм. Нийт өвчлөгсдийн 76.8 хувь нь 0-9 насныхан бөгөөд өвчлөл их байгаагаас үүдэн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 42 хувиар нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчтэй 1672 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Ханиад томуугийн дэгдэлттэй холбоотойгоор дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинет уртасгасан цагаар буюу ажлын өдрүүдэд 17:00-22:00, Ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. Харин Өрхийн эрүүл мэндийн төвүүд Бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд ажиллахаар болжээ.