Бөгшүүлсэн ханиаданд хэрэглэдэг орчин цагийн вакцины үйлчилгээ хүүхэд томрох тусам муудаж байгааг Америкийн вакцины судалгааны төвийн эрдэмтэд тогтоожээ.

Сахуу, татран, ханиадны эсрэг вакциныг хүүхдийг долоон нас хүртэл нь таван тунгаар хийх ёстой байдаг. Үүний дөрвийг нь 18 сараас өмнө, нэгийг нь 4-6, 11-12 настай байхад нь хийдэг юм. Уг вакцинд хамрагдаагүй тохиолдолд бөгшүүлсэн ханиад хүрэх магадлал 13 дахин нэмэгддэг байна.

Гэвч вакцины зай холдох тусам хүүхдийн дархлаа мууддаг бөгөөд тав дахь тунд хожуу хамрагдах нь бөгшүүлсэн ханиад хүрэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Жишээлбэл, тав дахь тунгийн вакциндаа хамрагдаагүй таван настай хүүхэд дөрөв дэх тунгаа хоёр настайдаа хийлгүүлсэн бол бөгшүүлсэн ханиад хүрэх магадлал тав дахин өндөр байдаг гэнэ.

Судлаачид 1999-2016 оны хооронд төрсөн хагас сая хүүхдийн эрүүл мэндийн мэдээллийг шинжилж үзэхэд 82 хувь нь хэт их вакцин хийснээс болж бөгшүүлсэн ханиад хүрсэн байжээ.

Бөгшүүлсэн ханиад нь хүндэрснээр үхлийн аюулд хүргэдэг бөгөөд ялангуяа нярай хүүхдүүдэд эрсдэл өндөр байдаг байна.

Бөгшүүлсэн ханиадны эсрэг вакциныг 1997 оноос өмнө вирусыг нь ашиглан хийдэг байсан бол үүнээс хойш вирусыг бүхэлд нь биш антиген гэх бактерийг нь л ашиглан вакцин хийдэг болжээ.

Гэвч уг вакциний гурав, тав дахь тунг хийлгэсний дараа ханиадны вирус жил бүр 33 хувиар нэмэгдэж байгааг эрдэмтэд тогтоосон байна.

Эх сурвалж: CNN, Koam news now